Ихэнх хүмүүс кэндог анх хараад аюултай спорт гэж хардаг. Эсрэгээрээ кэндо бол аюулгүй байдлыг хангадаг, гэмтэл бэртэл бага гардаг спортуудын нэг юм. Эртний самурай нар одоогийн бидний ката хийхдээ ашигладаг “Бокутог” бэлтгэл сургуулилтын үедээ ашигладаг байсан бөгөөд нэгнийгээ гэмтээх, бэртэл учруулан хөнөөх ч тохиолд гарч байсан бөгөөд XVI-р зууны үеэс анхны шинай “хикихада” нэртэйгээр үүсч байжээ.
Хамгаалалтын хэрэгслэлүүд ч үүнтэй адил шалтгаанаар гэхдээ нилээн сүүлд буюу XVII-р зууны үед бий болсоноор гэмтэл бэртэлд санаа зовох асуудал алга болжээ. Тамирчид бэлтгэлд орохын өмнө өөрийн хамгаалалтын хувцасыг цэвэрхэн, тайлагдахааргүй өмссөн байх бөгөөд хамгийн чухал нь “шинай” буюу сэлмээ хугарсан, цуурсан, өргөс гарсан, уяанууд суларсан зэрэг байж болох бүх эрсдэлүүдийг шалгаж аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай. Тамирчин бүр өөрсдөө дор бүрнээ хувийн зохион байгуулалттай байж бүх зүйлийг ном журмын дагуу гүйцэтгэх нь кэндо хийж буй явдал юм.