Шинай нь 4 хэсэг хулснаас бүрдэх бөгөөд хэсэг тус бүрийн нэрийг дараах зурагт орууллаа.

Shinai

Сакигава гэдэг нь шинайны үзүүр хэсэг бөгөөд энэ хэсгээр газар тулан зогсохыг хатуу хориглодог. Моно-учи хэсгээр ерөнхийдөө бүх цохилтууд хийгдэх бөгөөд цуба хэсэг нь тулах зориулттай юм. Шинай нь дотроо 28-39 гэсэн олон размеруудтай байх бөгөөд манай клубын хувьд эрэгтэй хүн 39, эмэгтэй хүн 38, хүүхэд 37 гэсэн шинайнуудыг хэрэглэнэ. Хамгийн урт нь 120см байх бөгөөд бэлтгэлийн үед өөрт таарсан шинайгаар хийж болох боловч тэмцээнд орох тохиолдолд шинайны урт, жинг нягталж шалгуулан стандарт хангасан шинайгаар тулалдана.

Б. Уянга

Б. Уянга

Бээс Кэндо клубийн багш, дасгалжуулагч