Кэндод оноо авдаг үндсэн 4 цохилтын цэг байдаг ба Мэн буюу толгойд цохих, Коте буюу гарын шуун дээр цохих, До буюу бүсэлхийний 2 талд, Цүки буюу төвөнхрүү хатгах цохилтууд юм.

Kendoka

Кэндогоор эхлэн хичээллэж буй хүн нь хамгийн анх клубт элсэн ороод “Шинай” буюу хулсаар хийсэн сэлмээр хичээллэж эхлэх ба сэлмээ хэрхэн зөв барих техникийг эхний өдөр заадаг. Хичээллэж эхлэхдээ клубийн шинайгаар хийдэг ч тодорхой хугацаа өнгөрч шалгалт өгсний дараа тамирчинд хакама кэндоги өгөх үед тухайн хүн өөрийн гэсэн шинайтай болох шаардлага тулгардаг.

Kamae

Кэндод шинай буюу сэлэм нь тухайн тамирчныг илэрхийлэх мөн тулааны гол зэвсэг тул өөрийн гэсэн дадлага туршлага хуримтлуулсан сэлэмтэй болох хамгийн чухал байдаг.

Tамирчин (Кэндока) хамгийн багадаа 3-5 түүнээс дээш бэлтгэлийн сэлэмтэй байх ба тэмцээн болгонд шинээр сэлэм авах хэрэгтэй болдог. Учир нь стандартад нийцсэн мөн гэмтэж сэв суугаагүй сэлэмтэй байхыг шаарддаг ба тэмцээнд орохын тулд грамм болон сэвтсэн гэмтсэн байдлыг шалгуулан шинайны бариул дээр тамга даруулж тэмцээнд хэрэглэж болно гэснийг баталгаажуулдаг. Шинай нь 24-39 гэсэн размертай байх ба насанд хүрсэн эрэгтэй “39”, насанд хүрсэн эмэгтэй “38” хүүхдийн ангилал түүнээс доош байна.

Shinai

Хамгаалалтын хувцас хэрэглэлийг бугын болон үхрийн сайжруулсан арьс, шир ашиглан гар аргаар болон үйлдвэрийн машинаар оёдог. Гар аргаар хийсэн хамгаалалтын хэрэгсэл 5-20 сая түүнээс дээш үнэтэй байдаг. Харин бэлтгэлийн үед ашиглагдах машинаар оёсон хамгаалалтын хэрэгслүүд нь 100.000 төгрөгөөс 1 сая хүртэлх үнэтэй байдаг. Хамгаалалтын хувцас нь бэлтгэлийн болон тэмцээний үед тамирчныг бэртэх гэмтэх аюулаас хамгаалан баталгаатай байдлаар хийгдэж түүнийг тамирчин тухайн цаг үед зөв бөгөөд найдвартай өмсөж хэрэглэх ёстой.

Bogu

Мөн хамгаалалтын хэрэгсэл дотор өмсөх өмсгөлийн дээд талыг Кэндоги, доод талыг Хакама гэж нэрлэдэг. Хакама нь 7 нугалаастай байх ба кэндогийн үзэл санааг илэрхийлсэн тус тус утга илэрхийлдэг тул тамирчид бэлтгэлийн дараа хакама кэндогигоо цаг гарган нямбайлан өнцөг гаргаж эвхдэг. Мөн багшийнхаа болон ахлах тамирчдын хувцсыг эвхэж өгөх нь нэр төрийн хэрэг ба хүндлэл үзүүлж буй 1 хэрэг юм.

Б. Уянга

Б. Уянга

Бээс Кэндо клубийн багш, дасгалжуулагч