Мэнгийн дотор хамгаалалт мөн зөөлөвч, хөлс урсахаас сэргийлэх гэх мэт олон зорилгоор алчуур буюу тэнүгүи зүүдэг. Тэнүгүи дээр мөн тухайн тамирчныг зоригжуулсан гүн гүнзгий утга санааг агуулсан бичээс байдаг ба энэ нь тамирчныг тулаанд бэлтгэж зоригжуулж өгдөг.

Bogu_men

Мэн буюу толгойн маскны урд тал нь төмрөөр хийгдсэн байх ба оноо авах цохилт нь төмөр дээр бус мэнгийн дээр буюу толгойн орой хэсэгт цохиход оршино. Хамгаалалтын хэрэгслүүд бүгд тухайн тамирчны өндөр нам жинд тохируулан хэрэглэхээр дотроо размертай байдаг.

Bogu_tare

Тарэ буюу до-ны доор зүүдэг хамгаалалт нь тамирчныг бүсэлхийнээс доош эмзэг эрхтнийг хамгаалах үүрэгтэй. Тарэны хамгийн урд хэсэгт тухайн тамирчны нэр, хичээллэдэг клубийн нэртэй уутыг угласан байна. Олон улсын тэмцээнд бол Улсын далбаа болон нэр байдаг. Хамгаалалтын хэрэгслүүд бүгд сунгаж агшиж тааруулахаар зориулагдсан бүч уяатай байх ба эдгээр уяаг маш бат бөх сулархааргүй чанга уяж бэлтгэл болон тэмцээнд орохыг шаарддаг.

Keiko

Кэндод 2 оноогоор 5 минутаар тоглодог бөгөөд 2 оноо түрүүлж авсан тамирчин цаг дуусахаас өмнө ялалт авна. Харин тэнцсэн болон оноо авахгүйгээр цаг дууссан тохиолдолд цагийг сунган түрүүлж 1 оноо авсан хүн ялалт байгуулдаг.

Team_match

Багийн төрөлд 3 болон 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд хэн хэдэд гарахаа түрүүлж мэдүүлэг өгөн өөр өөрийн дарааллаар гарах тамирчинтай тоглон 3 буюу түүнээс дээш ялалт авсан баг хождог.

Бэлтгэл сургуулилтын үед багш буюу ахлах тамирчин бэлтгэлийг удирдаж явуулах ба 1 дасгалыг эхлэн суралцагсад 20-30 тоогоор тамирчид 50-500 тоогоор хийдэг. Хөлний дасгалуудыг ерөнхийд нь Сүри-аши, гарны дасгалуудыг Сүбүри гэж нэрлэдэг. Бэлтгэл ерөнхийдөө 2 цаг үргэлжилдэг 1-2 удаа мэнгээ буюу толгойны маскаа тайлж амардаг.

Mokuso

Бэлтгэлийн өмнө буюу дараа багш болон бусад хамтран бэлтгэл хийсэн тамирчид-даа мөн дожондоо хүндлэл үзүүлж ёсолгоо үйлддэг бөгөөд тулаанд өөрийгөө бэлтгэх, тулааны дараа өөрийн алдаа дутагдлыг ойлгон дүгнэлт хийх зорилгоор Мокүсо буюу 1-5 түүнээс дээш минутаар бясалгал хийдэг.

Б. Уянга

Б. Уянга

Бээс Кэндо клубийн багш, дасгалжуулагч