Кэндо бол Японы эртний самурай дайчдын сэлмээр тулалдах арга техникээс үүсэлтэй тулааны урлаг юм.

Samurai

1920 оноос албан ёсоор үүссэн гэх бөгөөд энэ нь самурай нар ил болон далд биедээ сэлэм авч явахыг хориглосонтой холбоотой. Дэлхийн 2-р дайны дараа кэндог түр зогсоосон боловч 1952 онд Бүх Японы Кэндогийн Холбоо үүсэн байгуулагдсанаар дахин сэргэсэн. 1970 онд Дэлхийн кэндогийн холбоо байгуулагдсан цагаас хойш 3 жилд 1 удаа Кэндогийн ДАШТ зохиогдох болсон. Хамгийн сүүлд 2015 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж дэлхийн 56 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол улсаас анх удаа оролцсон.

Б. Уянга

Б. Уянга

Бээс Кэндо клубийн багш, дасгалжуулагч