Монголын Кэндогийн Холбооноос зохион байгуулагддаг 13 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2016.10.09-ны өдөр Туул спорт цогцолборт амжилттай явагдаж өнгөрлөө.

BASE

“Бээс” клуб уг тэмцээнд хүүхдийн ганцаарчилсан төрөлд тамирчин Б.Түвшин-Эрдэнэ алтан медаль, эмэгтэй багийн төрөлд клубын багш, дасгалжуулагч Б.Уянга, тамирчин Ж.Болорчимэг, С.Золбаяр нар алтан медаль хүртэж “Улсын аварга” болсон ба эрэгтэй багийн төрөлд клубын ахлах тамирчин Д.Чинбилэгт, тамирчин Г.Ганзориг, Э.Жавхлан нар мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.

Tuul

Мөн УАШТ-2016 тэмцээний урьд өдөр Олон Улсын Кэндогийн Холбооноос зэргийн шалгалт авч клубын багш Б.Уянга олон улсын 2 дан, ахлах тамирчин Д.Чинбилэгт олон улсын 2 дан, тамирчин Г. Нямхишиг, Н.Бадамханд нар олон улсын 1 дангийн зэрэгтэй болцгоолоо. Тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан МЗХ-ны хамт олондоо баярласанаа илэрхийлье!! Нийт тамирчдад амжилт хүсч дараа сараас эхлэх 2018 оны ДАШТ-нд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах чансаа тогтоох тэмцээнүүдэд амжилт гаргахыг хүсэе !!

Flag

Б. Уянга

Б. Уянга

Бээс Кэндо клубийн багш, дасгалжуулагч