Баярын өдөр бас амралтын өдрийг тохиолдуулан манай клубынхэн “Өнөр бүл” хүүхдийн төвийн багачуулд кэндогийн спортыг танилцуулан үзүүлэх тоглолт хийж, клубын гишүүдийнхээ цуглуулсан тоглоом бусад бэлгийг гардуулан өгч 1 өдрийг хамтдаа сонирхолтой бөгөөд инээд хөөр дүүрэн өнгөрөөлөө.